Украйн улс өрөндөө баригдсан. Амар амгалан байдал нь алдагдсан. Крым тусгаар тогтносон. Донбасс ч хагас автономит. Оростой харьцаа муудсан. Крымээс болоод дайн байлдаан хийх дээрээ тулаад байгаа. Авилга, хээл хахууль цэцэглэсэн. Ард түмний амьдрал ядуурсан. Зөвхөн зээлээр голоо зогоож байна гэж хэлж болно. Өрнөд болон АНУ-ын хүүхэлдэй болсон улс төрчид нь улс орноо элгээр нь хэвтүүлж орхисон. Одоо бурууг бие биенээсээ хайж эхэллээ. Ерөнхийлөгч Порошенко Засгийн газрын тэргүүн Яценюкыг огцрохыг шаардлаа. Рада дээр Яценюк Украйны хөгжлийн төлөө юу юу хийснээ яаж ч гоёор тайлбарласан Радагийн гишүүд болон ард иргэдийн дэмжлэг авахгүй нь тодорхой боллоо. Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошенко ч түүнийг дэмжихгүй байна. Түүнийг сонсох Радагийн ээлжит хуралд Ю.Тимошенко үснийхээ засалтыг өөрчилж, өвөрмөц дизайнтай харааны шилээр гангарсан нь хэвлэлийнхний дуран хараанаас мултарсангүй.
Порошенкогийн хувьд, Украйны ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн Яценюкийн засгийн газартай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.
Олон улсын тоймч Д.ГАНТУЛГА