З.ЭНХБОЛДЫГ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙНА УУ, З.ЭНХБОЛД ХЯНАЛТААСАА АЛДЧИХАВ УУ?

2016-02-18  

Ингэж асуух хүн олширчээ. Чуулганд ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэн нэгэнд ундууцсан үг хэлэхдээ түүнийгээ З.Энхболдод давхар хаяглах болсон гэдэг яриа "засгийг огцруулна" гэх үеэс эхэлсэн гэдэг. Алтанхуягийг огцруулсан. Сайханбилэгийг ч бас огцруулахыг оролдсон гэж түүнийг үздэг. З.Энхболдын эрх мэдэл нэмэгдэх тусам түүнийг эсэргүүцэх хүч ч бас буураагүй гэж шинжээчид ажиглалтаа хийжээ. Ялангуяа нам дотор нь түүнийг эсэргүүцэх хөдөлгөөн илэрхий идэвхсэн гэж хэлж болно. Үндэсний зохицуулах хорооныхоо хурлыг хийж чадаагүй. Энэ бол бодитой дохио. Гэтэл одоо ээлжит бус чуулганыхаа ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа нь түүнийг шүүмжлэх бас бай болгож байгаа ажээ. Түүнийг өөрийн намынхан нь эсэргүүцэхээс гадна, сөрөг хүчнийхэн ч хүчтэй шүүмжлэх болсон. " АН гэж байхгүй. Энэ бол бүлэг дээрэмчид" гэж тус намын лидерийн нэг Э.Бат-Үүл нэгэн удаа тэсрэхдээ хэлсэн. Шүүмжлэлийн үзүүр нь УИХ-ын даргын суудал дээрээс АН-ынхаа даргын ажлыг хийгээд байна гэх шүүмжлэл. Үнэхээр З.Энхболд намаа ч, хурлаа ч хяналтаасаа алдаад байгаа юм биш биз.

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?