М. ХОДОРКОВСКИЙ : ЭНЭ ЗАСГИЙГ УНАСНЫ ДАРАА БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙГОО САЙН МЭДЭЖ БАЙГАА

2016-02-19  

Шууд хэлье. Ийм засаг төрд өгөх зөвлөгөө надад байхгүй. Нефтийн үнэ ханш энд ямар ч хамаагүй. Учир нь тэд юу ч хийж чадахгүй гэдгийг харж байна. Тэд аргаа бараад өөрсдөө зайлах цаг ирнэ. Харин эднийг унасны дараа бид юу хийх ёстойгоо туйлын сайн мэдэж байгаа. Тэд зайлахдаа, улс орныг минь бүрмөсөн нураачихаагүй байгаасай л гэж хүсэх үлдлээ. Тэгвэл бага ч гэсэн аз түшнэ. Гэвч үүнд найдалтгүй. Яагаад гэвэл, улс орныг сүйрүүлж болох бүхий л үйл ажиллагааг тэд аль хэдийн хийцгээсэн. Тэгэхлээр бидний цаг ирмэгц, маш шуурхай хөдлөх хэрэгтэй. Юуны өмнө мега төслүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах хууль эрх зүйн таатай орчинг бий болгох, жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварыг буулгах, хараат бус шүүх засаглалын тогтолцоог үүсгэх, мэргэжлийн парламентын суурийг тавих, тэгээд авилгачдыг маш богино хугацаанд багалзуурдан авилгалыг дарах хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол шударга сонгуулийн үр дүнд өөрчлөгдөн солигддог Засагтай эрүүл хөрсийг бий болгоход оршино. Өнөөдөр ОРОС орон хүнд бэрх цаг үеийг туулж байна. Өвгөрч, зөнөсөн Засгийн газартай, үйлээ эдэлж байна. Оросууд, бид үүнийг туулж гарч чадна. Тэгээд дараа нь юу хийхээ бид сайн мэдэж байгаа. Тиймээ, энэ Засгийн газарт өгөх зөвлөгөө надад байхгүй.

Орчуулсан Б. ГАЛБАДРАХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ходорковскийн галзуурч байсан үед орос орон сүйрч алга болох оо дөхсөн шдээ. Орос тэр чигтээ мафийн эрхэнд орж аймшигтай ядуурч зөвлөлтийн үеийн агуу их гүрнээс юу ч байхгүй болтлоо жүүдүүдэд тоногдож дээрэмдүүлсэн дээ. Путин гарч ирээгүй бол одоогийн орос орон бүр жижигхэн Москвагийн улс болтлоо агшиж бид ч хойд талдаа ямар ч хамгаалалтгүй болох байсан, Ходорковский , З.Энхболд нар яг ижил 2016-02-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?