МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НАМУУД ХУВЬД ШИЛЖСЭН ҮҮ?

2016-02-19  

Улсын үйлдвэрийн газрууд нэг мэдэхэд л хувьд шилжсэн. Улсад оруулдаг байсан ашиг орлогын тухай яриа түүгээр тасарсан. Татвар л улсад төлдөг. Тэр нь маргаантай, тэгээд ч үе үе өршөөлтэй. Бүгд л хуулийн хүрээнд. Урлаг соёлын газруудын дийлэнх нь бас л хувьд шилжсэн. Ард кино театрыг жүжигчин Сосорбарам, Хүүхэд залуучуудын театрыг найруулагч Нямгаваа, Өргөө кино театрыг Анандбазар, Циркийг Дагвадорж аварга хувьдаа авсан гэдэг урт жагсаалтыг үргэлжлүүлж болно. Нэг хүн, нэг гэр бүлийн мэдэлд хэвийн үйл ажиллагаатай, улсын мэдлийн цогцолборыг үүх түүх, уран бүтээлч, хөгжил хөдөлгөөнтэй нь шилжүүлсэн. Хэдийгээр хуулийн хүрээнд хийгдсэн гэдэг ч олон нийтийн шүүмжлэл дургүйцэл одоо хүртэл тасраагүй. Маш олон уран бүтээлчдийн эрх ашиг сонирхлоос гадна соёл урлаг хохирсон гэж үздэг, хэлдэг уран бүтээлчид одоо ч бий. Дэлхийд данстай Монголын цирк, циркчид, циркийн урлаг бидний нүдний өмнө устаж үгүй болж байна гэх хүмүүстэй хэн санал нийлэхгүй байх вэ? Бүхнийг зоосны нүхээр харсан Төрдөө гээгдсэн урлаг гэдэг шиг, уран бүтээлчид, урлаг золиослогдож байгааг Монголын урлаг, соёлын бодлогын залуур дээр суугаа эрхмүүд тоож ч харах шинжгүй. Олны мэдэх хувьчлалтай холбоотой цөөхөн жишээг өнгөц дурдлаа. Цаашид гүнзгийрүүлэх болно. Тэгвэл, улс төрийн намууд ч хувьд шилжсэн байх юм. Хөрөнгөтний Нам- Жаргалсайхных. Эх орон Нам- Эрдэнэбатынх . Ногоон Нам - Бум-Ялагчийнх. Иргэний Зориг Нам- Оюуных. МАХН-Энхбаярынх. Бас Гүндалай байна. Ард түмнээ хайрлая Нам байгуулсан. Бас л хуулийн дагуу. Дээрх нэр дурдагдсан хувь хүмүүсийн халаасанд эдгээр улс төрийн намууд оршин тогтнодог. Энэ намын захиалагч нь өөрөө, эзэн нь өөрөө. Тиймээс энэ намуудын дарга нар хэзээ ч солигддоггүй, халаа, тахимаа өгдөггүй гэж хэлж болно. Хэнтэй, хэзээ яаж эвсэх, яаж нэгдэхийг нэг хүн л буюу, эзэн нь шийддэг тогтолцоо бий болсон. ХҮН нам аль жишгийг дагахыг удахгүй бид харах болно. Харин МУНН-ын хувьд тэднээсээ арай ялгаатай шүү маягтай. Дарга цэрэг нь солигддог. Харин, хэдийгээр шүүмжлүүлдэг ч гэсэн, сонгодог утгаараа МАН, АН гэсэн улс төрийн хоёр нам л Монголд оршиж байна гэж шинжээчид дүгнэх нь бий . Хэдийгээр бүлэглэл, фракцуудтай ч амьд хэлбэрийн улс төрийн намыг Монголоос олоод ир гэвэл, МАН, АН гэдэг улс төрийн 2 намыг нэрлэнэ. Нам бол наймаа болжээ. Төр барьдаггүй юмаа гэхэд намаараа наймаа тохироо хийдэг бохир улс төр Монголд газар авлаа. Эрх мэдэл албан тушаалын төлөө нам байгуулж монголын улс төрөөр тоглох нь хэтэрлээ шүү, улс төрч дөө.

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?