ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ ДОЛЛАР С.БАЯРЦОГТ

2016-02-20  

 Сонгуулийн буухиа гараанаасаа гарчээ. 130 хоногийн дараа хэн хэн сонгогдож, аль нам Засаг барихыг үзнэ. Намууд хөдөлгөөнд орж, нэр дэвшихийг горилогчид аль хэдийнээ өөр хоорондоо хөлөө жийлцэж эхэлжээ. Зарим нь өрсөлдөгчгүй ялалт байгуулж байгаа ч сураг байна. Энэ хүмүүсийн нэг бол Сэлэнгэ аймгийг тэр чигт нь мэдэлдээ авсан С.Баярцогт гэнэ. Сүүлийн явуулсан судалгаа түүнийг бусдаас тасархай байна гэж батлах хүмүүс ч байна. Газар тариалангийн маш том эзэмшил газартай гэж Баярцогтыг хэлдэг. Офшорын асуудал үүсэхэд ч, "Би газар тариалангийн бизнес эрхэлдэг" гэдгээ зөвшөөрсөн байдаг. Аль ч нам ялахад Засагт сайдаар томилогдож чаддаг нэгэн. Түүнийг мөнгөн тэмдэгтэй зүйрлүүлбэл ДОЛЛАР БАЯРЦОГТ гэж хэлж болох мэт. Тэр үнэхээр хөрвөх чадвартай. Энэ удаа түүний 1 сая хол давсан офшорын тухай түүхийг сануулья. Эхний удаад англи хэлээр түгсэн сурвалжлагыг сануулах зорилгоор нийтэллээ. Нийтлэлийг сайн дураараа орчуулж туслах хүн байвал холбогдоорой. Монголын маш нөлөө бүхий хууль сахиулагч нуусан 1 сая ам.доллар /офшор/ нь илэрсний төлөө албан тушаалаасаа огцорно гэсэн гарчигтай нийтлэл гарч ирсэн. С.Баярцогт энэ дансаа 2008 оны 5-р сард нээсэн байдаг. Харин 2008-2012 онд Монгол улсын сангийн сайдаар ажилласан тухай дурдсан байдаг. Түүнийг улсаа төлөөлж ядуу буурай улсад дэмжлэг тусламж, санхүүжилт үзүүлэх олон тооны олон улсын оролцсон тухай бичсэн нь анхаарал татаж байгаа. Мөн С.Баярцогт нь гаднын хөрөнгө оруулалттай компаниудыг Монголд уул уурхайн бизнест татан оруулахад тэргүүн эгнээнд явсан улс төрч болохыг тодруулсан байдаг. Ямар ч гэсэн эх дээр нь гарснаар нь олон түмэнд хүргэе. Дараа нь орчуулгатай нь тавина. Хэвлэл мэдээллийнхэн бол сануулах л үүрэгтэй, харин иргэд ой санамжиндаа хадгалах эрхтэй.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?