Орос болон АНУ, Европын холбооны улсуудын улс төрийн нүүдлүүдийг ажиглаж байхад ингэж л харагдаж байна. Путин бол маш сайн тоглогч. Маш муу мод ирсэн ч Путин ALL-IN түлхэж чадаж байна. Харин Путинийхээс илүү сайн мод атгасан хэрнээ Обама модоо хаяад хамаг хожлоо алдаж байгаа дүр зургийг шатарчин хүний хувьд харж байна. Путинд бүхнийгээ золиослох эр зориг байна. Харин Обамад тийм зүрх зориг алга. Тиймээс Путин улс төрийн покерийг хэнээс ч илүү тоглож байна.
Тоймч : Д. ГАНТУЛГА