2050 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН НИЙТ ХҮН АМЫН 50 ГАРУЙ ХУВЬ НЬ ХАРААНЫ ШИЛ ЗҮҮДЭГ БОЛНО

2016-02-24  

Хүмүүс компьютер дээр маш удаан хугацаагаар суудагтай холбоотойгоор энэ зууны дунд үе гэхэд дэлхийн нийт хүн амын тал хувь нь холын хараа муутай болох аюултай хэмээн эрдэмтэд сэрэмжлүүлж байна. Австралийн Сиднэй дэх Бриен Холден Висион Институтын судлаачид “Сингапур, Солонгос, Тайван, Хятад гэх мэт сүүлийн үеийн электрон төхөөрөмж ихээхэн ашигладаг орнуудын залуу үеийнхний амьдралын хэв маяг өөрчлөгдсөн байдаг” хэмээн бичсэн байна.

Хятадын 10 өсвөр насны хүүхдүүдийн 9 нь холын хараа муутай байдаг байна. Мөн Өмнөд Солонгосын төв хот болох Сөүлд 19 настай хүмүүсийн ердөө 3,5% нь юмсыг тод хардаг ямар ч асуудалгүй хараатай юм байна.

Европын залуу хүмүүсийн 50 гаруй хувь нь холын хараа муутай байхад тэдний эцэг эхийн үеийнхний 25 гаруй хувь хараа муутай байсан байна. Тиймээс уншигч та бүхэн ном сонин их уншдаг, өдөржин компьютер, гар утас ширтэж суудаг бол үе үе марталгүй нүдээ амраах дасгал хийж заншаарай.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?