УУР УЦААР БУХИМДАЛ "ӨӨРТӨӨ ӨВЧИН ҮҮСГЭХ" ЯЛАГДАЛ ЮМ.

2016-02-26  

Хүний уур уцаар, бухимдлын 90 хувь, хүний өөрөөс нь шалтгаалж, өөртөө төвөг удаж, өрөөл бусдыг зовоодог оюуны хортой ундарга. Хүний уур уцаар, бухимдлыг бүрдүүлэгч дотоод шүүрлийн дайврууд хүний цусанд хэдэн жилдээ арилахгүй өс хонзонг хуруулах, дайсагналыг үүсгэх дайварыг ялгаруулдаг аюултай. “Улаанбаатарын гудмаар явж байгаа хүмүүсийн дунд уурласан, яарсан, сандарсан, хараалын үг урсгаж, танхайрсан, төвөгшөөсөн, этгээд үг хэллэг нилээд сонсогддог”. Уурлаж уцаарлаж, бухимдсан хүн өөрийгөө буруутайд тооцохгүй. Өөрийгөө хамгаалах оюуны ундарга дээд цэгтээ хүрэх бие махбодийн хүчтэй урвалж юм.

Энэ бүхний үр дүн уур уцаар, бухимдалтаас өвчин үүснэ.

Нэн түрүүн дотоод шүүрлийн булчирхай цочирч, ходоод хүчтэй агшилт өгч, дотоод эрхтний ажиллагаа хямарч, бүхий л мэдрэлийг цочроосон биоэнзимийн урвалаас цусанд "Гистамин" хор цугларч, жижиг улаан тууралт биед гаран арьсыг ихээр загатнуулдаг. Энэ үед цусны даралт хэлбэлзэж, цус өтгөрч, булчин шөрмөс, сахар эрдсээр дутаж, бие хөшингө болж, цусан дахь сахарын хэмжээ ихсэж, зүрх дэлсдэг. Хүний биед уур уцаар, бухимдал байнга давтагдахад мэдрэлийн ядаргаа болж   "Нейродерматит"  "Псориаз"  гэх арьсны өвчнүүд үүсч эхэлдэг.
Дараа нь цус өтгөрч, хавагналт үүсэж нойр булчирхай хямарч "Диабет" чихрийн шижин өвчин эхэлж улмаар, зүрх судасны хямралаас элэгний дутагдалд ордог. Уур уцаар бухимдлаас хүний биеийн дархлаа сулдаж, вирус бактерийн өсөн төлжин ургах нөхцөл бүрдэж "Өвчний үүр" гэсэн тодорхойлтонд хамрагдана.

Уур уцаар, бухимдлаа дарах буруу арга зам нь архи ууж, хар, шар тамхи хэрэглэж, хүн өөрийгөө гаргуунд гарган хорт зуршилд автагддаг.
 
 Тиймээс уншигч та уур бухимдлаа барьж, эрүүл байхын тулд өөрийн эд эс болгоноо баярлуулж бүжиглүүлэхийн тулд тав тухтай хооллож, хөдөлгөөнт тоглоом биеийн дасгал хийж эрч хүч энергийг цуглуулж цог залийг бадраан, эгшиглэнт хөгжим сонсох хэрэгтэй. Иймд "Хүн хичээвэл заяа хичээдэг гэсэн" зүйр үгийг санаж уур уцаар, бухимдалгүй аз, жаргалтай эрүүл байхыг эрхэм болгоорой.

 

Хүний их эмч : Б. Баторгил

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нта:Уурлахгүйг хичээгээд дуу аялаад л амьдрая даа...хэ хэ 2016-04-20
оо:эзэн хичээвэл заяа хичээн 2019-04-10
Э:Яасан үнэн бэ 2019-09-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?