МОНГОЛЧУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖЖЭЭ

2016-02-27  

Статистикийн төв газрын судалгаа гэж бий. Түүнийг үе үе монголчуудад нийтэд нь танилцуулдаг. Ингэх ямар ч хэрэгтэй юм бүү мэд. Бодлого боловсруулж, дүн шинжилгээ хийдэг, түүн дээрээ тулгуурлан шийдвэр гаргадаг бүлэгт бол маш чухал гэдэг нь тодорхой. Харин Монголын жирийн ард иргэдийн өөрсдийн гэсэн хэмжүүртэй. Цагаан сарын золголт маш том хэмжүүр болдог. Маш их мэдээллийн баазыг ч үүсгэдэг. Энэ жилийн хувьд өмнөх жилийнхээсээ амьдралын түвшин доошилсон нь илэрхий байсан гэж олон түмэн анзаарчээ. Нүдний өмнө байгаа зүйлийг анзаарахгүй байх аргагүй нь мэдээж. Ажлын байр хумигдсан, зарлага нь орлогоо давсан, хямрал нүүрлэсэн зэрэг нь иргэдийн аж амьдрал доройтоход нөлөөлжээ. Нөгөө талаас иргэд ч илүү дутуу зүйлд мөнгө зарахаа больсон нь илэрхий болсон гэж судлаачид дүгнэж байна. Тэгвэл, монголын тэргүүлэх компанийн нэг болох "Эрдэнэс Монгол" зардлаа багасгах, хэмнэлтийн горимд үндсэндээ шилжсэн" гэж тус компанийн захирал Бямбасайхан мэдэгджээ. Монголчуудын 97% нь энэ горимд шилжихээс аргагүй. Харин баялгийн 97%-ийг хүртэгч 3% -ийг эзлэгчдийн хувьд энэ бол асуудал биш ээ.

 

Н. ХҮРЭЛБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?