ЭЛБЭГДОРЖ НОЙРТОЙ ХОНОЖ БАЙГАА БОЛОВ УУ ?

2016-02-29  

Монгол шиг баян орны, монголчууд шиг цөөхүүлээ ард түмний төрийн тэргүүнээр сонгогдоод, нэг мэдэхэд 7 жил болжээ. Улсынхаа иргэн бүрийг баян болгоно гэж амласнаас хойш 25 жил өнгөрчээ. Амласан, хэлснээ хийж гүйцэтгэхэд түүнд 1 жилийн хугацаа үлдлээ. Амждаг болов уу, хэр санаачилгатай байх бол доо, гэж түүний өмнөөс санаа зовно. Баян улс маань 25-хан жилийн дотор ядуурчээ. Улс орон төдийгүй, ард иргэд нь ч өр ширний өргөн сүлжээнд автжээ. Энэ бүхнийг харж буй Ерөнхийлөгч маань ард иргэдийнхээ төлөө санаа нь зовон нойргүй хонож байгаа болов уу л гэж санах юм. Ядаж байхад яр гэгчээр АСЕМ-ын уулзалт хаяанд тулсан байдаг. Албатууд нь, ерөнхийлөгчийнхөө санаачилсан АСЕМ-ын уулзалтыг нэр төртэй давчих юмсан гэж хөлөө хүрэх газар хүртэл гүйж, гараа хүрэх газар хүртэл сарвайж явна. 50 орны тэргүүн ирнэ. 50 ижил байранд буудаллаж, 50 ижил машин хөлөглөнө. Машин тус бүр урд хойноо хамгаалалттай явна. Цуваанд орж, 200 км/цагийн хурдтай явж чадах 150 жолооч шаардагдана. Мөн өндөр хэмжээний зочдын аюулгүй байдлыг ханган хамгаалах тусгайгынхан ч гэж байна, наад захын шаардлагаас дурдахад. Өндөр хэмжээний зочид айлчлах тул олон улсын стандартыг хангах үүрэгтэй. Мөнгө хөрөнгөнөөс гадна, тодорхой стандарт, өндөр мэргэжлийн боловсон хүчин шаардагдана. Төсөв мөнгөө баталсан ч, цаасан дээр. Европын холбоо, Хятад улсаас зээл тусламж үзүүлэхээ илэрхийлсэн ч, Монголын талаас гаргах хөрөнгө мөнгө гацаастай. Гаднынхан ирж шалгаад, бэлтгэл сайн байна гэж дүгнэснийг мэдээлж л байна. Хөрөнгө мөнгө босгоод, зээлээд ч нэг АСЕМ-ыг давах л байх. АСЕМ-ын ач холбогдлыг дээр дооргүй ярьж бичиж байна. Чухам тэр яриад, сэнхрүүлээд байгаа тэрхүү хөрөнгө оруулалтын үр өгөөжийг Монгол улс хэрхэн хүртэхийг бас хяналтандаа байлгах хэрэгтэй. Цаг тулжээ.

 

Тоймч : Д. ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?