Хаврын тэнгэр хартай гэдэг. Урин дулаан орж, цас мөс хайлсан өдрүүд өнөөдрөөр түр завсарлаж буй аж. Маргаашнаас эхлэн баруун таван аймаг болон төвийн аймгуудын нутгаар, 4-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с зарим үед 24м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ. Ялангуяа Хангайн нуруу, Хан Хөхий нуруу, Орхон, Сэлэнгийн сав болон зүүн аймгуудын нутгаар илүү их цас орох төлөвтэй байна. Иймээс ОБЕГ-аас иргэдийг хөдөө орон нутгийг зорихдоо дулаан хувцас, хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарахыг анхаарууллаа.
Э. ТОТО