Хөдөлгөөн багасахаар мөгөөрсөн диск шохойждог. Мөгөөрс нь ясжина, ясны хэмтэй хэсэг нь алдагдахаараа хавчигдаад гэмтэхээрээ өвдөлт мэдрэгдэж эхэлнэ. Энэ нугалмуудын хооронд мөгөөрсөн диск байдаг бөгөөд үүний хажуугаар судсууд явдаг байна. Цусан хангамжийн дутагдлын улмаас хэмтэй хэсэгт тэжээл алдагдах мөн ямар нэгэн гэмтэл авахад нугалам хавчигдаж, хугарсны улмаас мэдрэлийн ёзоорууд хагардаг. Гэмтлийн гаралтай эсвэл хөдөлгөөний дутагдалд орсны улмаас мэдрэлийн ёзоорууд гэмтэж цочроод, нуруу бүсэлхийний өвдөлтүүд үүсдэг.
Хүний үе мөч хөдөлгөөнд орж чөлөөтэй байх ёстой. Байнгын суугаа ажилтай хүмүүсийн дунд хөдөлгөөний хомстол өндөр байх нь элбэг. Суугаа ажил хийдэг, нэг хэвэндээ удаан сууж, нуруугаа байнгын дарамтад байлгахаар ачаалал өгч, өвдөлт мэдрэгдэж эхэлнэ. Нурууны өвдөлтөөс сэргийлэхэд идэвхтэй хөдөлгөөн болон өөрт тохирсон зөв дасгал хийх нь онцгой чухал ач холбогдолтой юм.
Нурууны өвдөлтөөс сэргийлэх хамгийн энгийн дасгалууд. Дасгал тус бүрийг 15-20 секунд барьж хийнэ.
Д. ТҮВШИН