Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХОТООС ГАРАХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

2016-03-04  

Байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан хотоос гарах автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр хаалаа. Мөн зарим аймгаас нийслэлийн чиглэлд явах автомашины хөдөлгөөнийг түр хориглоод байна. Тухайлбал, Увс аймгийн ихэнх нутгийг хамарсан хүчтэй цасан шуурга шуурч байгаа тул  улсын болон орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж болзошгүй болсон байна.Тиймээс тус аймгийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж,Улаангом сумаас гадагш гарах автомашины хөдөлгөөн, сумдаас Улаамгом болон бусад чиглэлд зорчих автомашины хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд хязгаарлахаар болжээ.

Өчигдрөөс орон нутагт 76 иргэн төөрч, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Яг одоогоор Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Отгон суманд нийтдээ 26 иргэн, Баян-Өлгийн Буянтад нэг иргэн сураггүй алга болсныг эрэн сурвалжилж байна. Эдгээр хүмүүсийн гурав нь малаа хариулж яваад төөрсөн бол бусад нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан бололтой. Цасан шуурганаас болж  Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагджээ. Аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авч цаснаас ухаж гаргасан байна.

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?