ОБЕГ, Нийслэлийн Онцгой Байдлын штабаас өнөөдрөөс /2016.03.04/ эхлэн нийтийн тээврийн хотын орчимын зарим чиглэлүүдийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.
Үүнд:
ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат”,
ХО:6 “Өлзийт хороо-120 мянгат”,
ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”,
ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар”,
ХО:10 “Эмээлт-Хархорин-Саппоро”,
ХО:12 “Мал бордох-5шар-Саппоро”,
ХО:13 “Баруун туруун-10-р хороолол”,
ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”,
ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”
ХО “Жаргалант тосгон-Хархорин”,
ХО “Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийг хаагаад байна. Цаг агаарын хүндрэлтэй онцгой байдалтай холбоотойгоор Зам Тээврийн сайдын тушаал гарч хот хооронд зорчих авто машины хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн Газар