ДЭЛХИЙН БАНК, САНХҮҮГ БҮХЭЛД НЬ ХЯНАДАГ РОТШИЛЬД /ROTHSCHILD/-ЫНХАН

2016-03-05  

Өнөөдөр энэ гэр бүлийн нийт хөрөнгө 500 триллион доллараар хэмжигдэнэ. Алтны бизнес эрхэлж байсан Ротшильдүүд 1815 онд Наполеоны эсрэг тулалдсан лорд Веллингтоны удирдсан английн холбоотны армийг санхүүжүүлэн Нэтан Майер Ротшильд хувиасаа 9,8 сая доллар /1815 оны ханш/ гаргажээ. Ватерлоогийн тулаан эхлэхэд Лондонгийн бирж дээр бүх хувьцаагаа зарж эхлэн дайнд ялагдах нь гэсэн хуурамч мессеж тарааж хямдарсан хувьцааг бүгдийг буцаан худалдаж аваад асар их ашиг унагасан Нэтан Майер, Амшель Майер тэргүүтэй Ротшильдүүд дайнаас асар их ашиг олдгийг мэдэрч, үүнээс хойших дэлхийн бүх дайн байлдаануудыг хоёр талд нь санхүүжүүлж ирсэн байна. Өнөөдөр дэлхийн бүх улсын Төв банк, мэдээлэл харилцаа, нефть, үнэт металл, улс орнуудын тусгаар тогтнолыг ч хянаж байна. Ротшильдын гар хөл хүрээгүй улс орон байхгүй. Монголд Оюу-Толгойн орд төслийг хэрэгжүүлэгч Рио-Тинто уул уурхайн акул компанийг Ротшильдүүд 1873 онд байгуулжээ. Өнөөдөр энэ гэр бүл нефтийн магнагт Америкийн тэрбумтан Роккфеллерийнхэнтэй ураглан нэгдсэнээр Америкийн Төв банк, Холбооны Нөөцийн Сангаас эхлээд бүх улсын Төв банкийг хяналтандаа оруулжээ. Одоогоор хяналтад нь ороогүй гарын 5 хуруунд тоологдох хэдэн орон үлдсэн нь Ардчилсан Солонгос, Иран, Куба зэрэг улс. Одоо Куба орох нь тодорхой боллоо. Мөнгөний бодлого, инфляци, үнэт металлын зах зээл,ханшийг Ротшильдүүд л мэднэ. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг "Их мөнгө чимээ аниргүйд дуртай" хэмээх уриатай Ротшильдүүд зориуд хийн ашгаа нэмсэн гэдэг. Эдний хажууд Билл Гейтс,Карлос Слим нар бол зүгээр жоохон мөнгөтэй хөөрхөн багачуул юм.

 

Дашдондогийн Бат-Ирээдүй

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
тархины түгжээ мултлагч:Дэлхийн ногооны бүх өрийг нэн хүнүүдэд төлөх болно...Монгол дотооддоо мөнгө төгрөгийн сайхан шударга солилцооны системтэй болох цаг ирсэндээ. Монгол банк хэзээ ухаантай ажил хийх болдоо.Гадны нябогийнхоо ажлыг хаях хэрэгтэй. 2016-03-06
монгол:өө хөөрхий 2016-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?