Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ӨНӨӨДӨР 1000 ТЭМЭЭНИЙ УРАЛДААН БОЛНО

2016-03-07  

Өмнөговь аймагт анх удаа “Монгол тэмээ 999” Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 1000 тэмээний уралдааны нээлт өчигдөр болсон. Нээлтийн арга хэмжээнд Дэлхийн Генниссын байгууллага, УИХ, Засгийн газрын гишүүд, хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны зочид төлөөлөгчид гээд Монгол орны 11 аймгийн 20 гаруй сумын 2000 гаруй тэмээчид, иргэд гадны улс орнуудаас 1000 гаруй жуулчин ирж оролцлоо. Тус уралдааныг тохиолдуулан Тэмээтэй жагсаал, Сайхан тэмээтэй сайхан хос, Шилмэл буур, ингэ шалгаруулж Буухиа тэмцээн болон Өмнөговийн нийт тэмээчдийн дунд “Тэмээчдийн зөвлөгөөн” гээд олон төрлийн арга хэмжээнүүд зохиогдлоо.

/ Тэмээчдийн зөвлөгөөнд оролцогсод /

Тус нээлтийн үеэр МУ-ын ЗГ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Бурмаа хүрэлцэн ирж Өмнөговь аймгийн Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн тэмээний үүлдэр омгийг баталгаажуулж нээлтийн арга хэмжээний үеэр батламжийг нь гардуулан өглөө. Өнөөдөр Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “Монгол тэмээ 999” арга хэмжээний гол чухал 1000 тэмээний уралдаан Даланзадгад хотноо эхлэх гэж байна.

 

Н. ЭНХЦЭЦЭГ
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?