ХОЙД СОЛОНГОС ХОРИОТОЙ БАРААГАА МОНГОЛООР ДАМЖУУЛЖ ТЭЭВЭРЛЭДЭГ ГЭЖЭЭ

2016-03-07  

БНХАУ-ын удирдлагууд Хойд Солонгост оруулж, бас тэндээс гаргаж буй ачаа тээврийн шалгалтаа өндөржүүлсний дараа тансаг зэрэглэлийн бараагаа Пхеньян руу хүргэхдээ Монголоор дамжуулж буйг upi.com цахим хуудсанд нийтэлжээ. НҮБ-н Аюулгүйн зөвлөл тансаг зэрэглэлийн цаг, 2000 ам.доллараас илүү үнэтэй моторт завь, цасны чарга зэргийг Хойд Солонгост нийлүүлэхийг хориглосон байна. Нэгэн эх сурвалж “ Хойд Солонгосын дипломатчид цахилгаан бараа, тансаг зэрэглэлийн хориглосон эд зүйлсийг Монгол Улсаар дамжуулан авч байгаа. Пхеньяны дипломатчид паспортаа ашиглан эд зүйлс нууцаар тээвэрлэдэг” хэмээн мэдээлсэн байна.

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?