5 ХУВИЙН ХҮҮ ХОТЫН ТӨВД ҮЙЛЧЛЭХГҮЙ

2016-03-07  

Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журмыг Засгийн газраас баталсан. Ингэснээр нийгэмд хүлээлт үүсээд байсан ипотекийн зээлийн хүү 5 хувьд шилжиж эхэллээ. Гэхдээ энэ удаад зөвхөн Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас худалдан авсан тохиолдолд таван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Багахангай, Багануур болон Налайх дүүрэгт баригдсан орон сууцнаас худалдан авбал жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах аж. Харин нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас таван хувийн хүүтэй зээлээр хэрхэн худалдан авахыг зохицуулсан журмыг удахгүй батлах юм байна.

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
байр бүү ав:тэгвэл ямар ч орон сууц бүү ав гүрий. зээлд өгөх мөнгөө хав дарчих. Хэдэн сарын дараа сонгуулийнх нь мөнгө дуусаад орон сууц нь зарагдахгүй хөгийн царайлаад орлогогүй болсон банкаа дагуулаад өөрсдөө гүйгээд ирнэ. Монголд ямар нэгэн худалдаа, үйлчилгээ бүхнийг УИХ-ын эрхэм гишүүд л монополпож байдаг нь худлаа биш шүү дээ. захын хороололд хүмүүсийн тархийг угааж чанаргүй барьсан хэдэн байшингаа эхлээд шахах шэж байгаа юм. Улсын комисс № дүгээр давхарыг хүлээж авч байхад 5 давхарт цан цохиод хууларсан обойгоо наагаад л зогсож байдаг шүү дээ. Комисс авлаа маргаашаас нь хана нь ховхроод л эхэлнэ. 2016-03-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?