МӨНГӨН УСНЫ ХОР ХӨНӨӨЛӨӨС БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ МЕХАНИЗМ БҮРДҮҮЛНЭ

2017-06-21  

БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн сан хамтран “Алтны бичил уурхайгаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулах” төсөл болон “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн хүрээнд Монгол Улсад хийх эхний үнэлгээ” төслийн нээлт, анхдугаар уулзалт хэлэлцүүлгийг хийж байна. “Блью Скай” зочид буудлын Топаз танхимд болж буй уг арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган болон бусад холбогдох албаныхан оролцсон юм.

Монгол Улсын хувьд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцид 2015 оны 4-р сарын 30-ны өдөр нэгдэн орсон. Энэхүү конвенцийн хүрээнд нэгдэн орсон орнууд конвенцийг хэрэгжүүлэхийн өмнө мөнгөн усны талаарх үндэсний суурь үнэлгээ хийх,  мөнгөн усны хэрэглээг бууруулах талаар үе шат бүхий үндэсний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, Минаматагийн конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх үүрэгтэй байдаг.  Харин дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлснээр мөнгөн усны хор хөнөөлөөс хүний эрүүл, аюулгүй байдлыг хангахаас гадна байгаль орчноо хамгаалах үе шат бүхий үндэсний механизм бүрдэх юм. Мөн үндэсний болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний  үндэс суурь болж, хойч үедээ мөнгөн уснаас ангид, эрүүл, аюулгүй нийгмийг үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Түүнээс гадна Монгол Улсын мөнгөн усны талаарх нөхцөл байдлын үнэлгээ, судалгаа хийгдэх бөгөөд гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлоход мөнгөн ус, мөнгөн усны нэгдлүүдийн хэрэглээг бууруулах, байгаль орчинд хаягдах мөнгөн усны бохирдол, хаягдлыг багасгах үе шат бүхий үндэсний төлөвлөгөө боловсруулагдах юм. 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?