Алдарт эхийн одонтой “1000 ээжийн чуулга уулзалт” боллоо. 10 дах жилдээ болж буй “1000 ээжийн чуулга уулзалт” нь Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, эх орны өнцөг булан бүрээс ирсэн мянган ээж оролцдог уламжлалтай.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй 1000 ээжийн чуулга уулзалт ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр Монголынхоо бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүдэд баярын мэнд хүргээд, одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэмж үргэлжэн олгогдоно гэдгийг онцлоод жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмж цаашдаа нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
1000 ээжийн чуулганаар хэлэлцсэн асуудал , дэвшүүлсэн саналтай холбогдуулан уриалга гаргадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд монголын хүн ам, удмын сангийн аюулгүй байдлын төлөө гэсэн уриалгыг дэвшүүллээ.
А. ТҮВШИН