Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Улсын яллагчаас Л.Гансүхэд таван жил, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяад тус тус долоон жилийн ял оноосон юм. Яллагдагчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд хандаад байгаа юм. Шүүх хурал 2 дугаар сарын 25-нд болох байсан боловч 14 хоногоор хойшилж, маргааш болохоор товлогдоод байна.
А.ТҮВШИН