ДАХИН ШТС ДЭЭРЭМДСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

2016-03-10  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах шатахуун түгээх станцын түгээгчийн айлган сүрдүүлж орлогыг дээрэмдсэн хэрэг энэ сарын 5-ны өдөр гарчээ. Тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэй Д-г ажлын байран дээрээ ганцаараа байхад нь үл таних дөрвөн залуу орж ирж, нүдийг нь дарж орлогын 200 мянган төгрөг болон гар утсыг нь дээрэмдэн зугтаажээ. Уг гэмт хэргийг 18-22 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Х, Ө, М, Б нар үйлдсэнийг илрүүлэн, сэжигтэй этгээдүүдийг баривчлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.  Өмнө нь Төв аймгийн Аргалант сумын “Сод монгол” шатахуун түгээх станцыг машинтай таван залуу дээрэмдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?