ШВЕЙЦАРЬ УЛСТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

2017-07-06  

БОАЖ-ын сайдын урилгаар Монгол Улсад Швейцарийн аялал жуулчлалын агентлагийн Шинэ зах зээл, тусгай төслүүдийн газрын дарга Федерико Соммаруга болон Швейцарын аялал жуулчлалын төвийн захирал Майкл Маэдер нар танилцах айлчлал хийж байна. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Швейцарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Д.Оюунхорол сайд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат учир хэлбэлзэл ихтэй байдгийг хүндэт зочдодоо дуулгаад эдийн засгийн савлагааг байхгүй болгохын тулд Монгол Улс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр маш анхаарч ажиллаж байгаагаа дуулгасан юм. Мөн тэрбээр энэ чиглэлд арвин их туршлагатай Швефцарь улсаас туршлага судлан аялал жуулчлалын салбарын мэдлэг, мэдээллээ хуваалцах хүсэлтэй байгаа илэрхийлсэн юм.

Үүний хариуд Швейцарийн аялал жуулчлалын агентлагийн Шинэ зах зээл, тусгай төслүүдийн газрын дарга Федерико Соммаруга Монгол Улстай аялал жуулчлалын чиглэлд хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийлээд төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлсэн амжилттай туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа дуулгасан.

Уулзалтын төгсгөлд 1964 оноос эхэлсэн 2 орны хамтын ажиллагааг аялал жуулчлалын салбарт өргөжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ. 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?