НИЙСЛЭЛИЙН ХӨРСИЙГ БОХИРДУУЛЖ БУЙ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛ ГЭР ХОРООЛЛЫН ГАДААХ БОХИР

2016-03-10  

Судлаачид ийм дүгнэлтэд хүрээд удаж байна. Сүүлийн судалгаагаар : 

- Гэр хороололд амьдарч буй айл өрхийн жорлон нь гэрээсээ 10 м зайд оршдог.
- Хажуу айлынх нь жорлон 12 метрээс хэтрэхгүй зайтай
- 10 өрх тутмын 8 нь жорлонгоо дүүрэнгүүт дэргэд шинийг ухдаг
- 10 өрх тутмын 8-ынх 00 эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй
- 10 өрх тутмын 7-ынх 00 гэрэлгүй
- 10 өрх тутмын 6-ынх нь 00 муу устайгаа хамт
- 10 өрх тутмын 4 дор хаяж 2 удаа шинээр нүх ухсан гэдэг нь тогтоогджээ.

Хөрсний бохирдолтыг бууруулъя гэвэл, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх шаардлагатай байгааг эрдэмтэд, судлаачид санал болголоо. Торгуулийн системийг ч нэвтрүүлэх нь хэрэгтэй гэдэг үзэл баримтлал ч эрдэмтдээс цухалзсан байна. Эрдэмтдийн хэлж байгааг иргэд олон нийтээрээ анхаарах цаг болсон. Нийгэмд амьдарч буй хойно өөрийнхөө эрх ашгаас гадна, бусдын эрх ашиг гэж байгааг тооцох шаардлагатай. Иргэд хамжааргагүй байгаа бол Төр засгийн байгууллагын зүгээс ч иргэд олон нийтийн эрх ашгийн үүднээс  захиргаадалтын чанартай зарим нэгэн арга хэмжээ авах нь ч буруу биш. Шүлс, цэрээ гудамж талбайд хаявал 5000 төгрөгөөр торгоно гэсэн журам гарсан. Гудамж талбай илэрхий цэвэрхэн болж байна. Хаях нь нэг нь харагдана. Гэхдээ л олны дургүйцэл түүнд шийтгэл болон очиж байгааг мэдэрсэн тэр нэгэн дахин шүлс, цэрээ хаяхаас цэрвэж эхэлсэн. Эрүүл цэвэр орчинд, эрүүл жаргалтай амьдрах нь иргэдийн ухамсартай яах аргагүй уялдаа холбоотой.  Ухамсарлахгүй бол ухаартал нь бас "ташуурдая".

 

Ц. ДОРЖГОТОВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Тамир-ЭМ Ирвэс-Интертрейд ХХК:Хөрс ус ариутгагч, байгалийн нөхөн сэргээлтийн түлхүүр болсон Тамир-ЭМ. Органик хаягдлыг задалж ариутгаж халдваргүйтгэнэ, үнэрийг дарна, лагийг суулгана. Хүн, амьтан, ургамалд хоргүй, химигүй, байгальд ээлтэй биобэлдмэл. Ил задгай жорлонгийн хөрсөнд шингээхээс өмнө заавал Тамир-ЭМ-ээр ариутгаарай. Хотын хөрсний бохирдлын шийдэл. 91910750, 88069113 2017-06-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?