“1000 ЭЭЖИЙН БАЯРЫГ” ЛУЙВАРДСАН АН-ЫГ ШҮҮХЭД ӨГНӨ ГЭВ

2016-03-10  

Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооныхон хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “1000 ээжийн баяр”-ыг Ардчилсан намд луйвардуулсан гэх мэдээллийг хэвлэлийхэнд хүргэсэн юм. Тодруулбал тус холбоо “1000 ээжийн” гэх нэрийн патентыг 2010 оноос 2020 он хүртэл хугацаатайгаар авчээ. Энэ талаар тус холбооны тэргүүн О.Заяа “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ардчилсан намын гишүүн Б.Мөнхтуяа нар гурван жил дараалж энэ нэрээр арга хэмжээ зохион байгуулсан. Бид 22 жилийн турш ”1000 ээжийн” гэсэн нэрийг ашиглаж ирсэн.  Анх энэ нэрийг хууль бусаар ашиглахад нь сануулга өгсөн боловч биднийг үл тоон удаа дараа оюуны өмчид халдсаар байна. Тиймээс Ардчилсан намын гишүүн Б.Мөнхтуяаг энэ нэрийг хууль бусаар ашиглаж байсан гэдгээ олон нийтэд зарлаж, биднээс уучлалт гуйхыг хүсч байна. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол шүүхэд өгөхөө мэдэгдэж байна”  гэлээ.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?