ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГ ЦАХИМ СИСТЕМД ХОЛБОНО

2017-07-18  

Засгийн  газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг үе шаттай нэвтрүүлж, цахим хэлбэрт шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэж, цахим засгийг бодитой хэрэгжүүлэхээр тусгасныг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар Товерсофт ХХК-тай хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дотоод албан бичиг, мэдээ, мэдээллийг цахимаар дамжуулж  цаасан хэрэглээ, шуудангийн зардлыг хэмнэх цахим оффисын системыг нэвтрүүлээд байгаа билээ.

Энэ оноос тус цахим оффисын системийг өргөтгөн төрийн албан хаагчийн үр дүн гэрээ, хүний нөөцийн системыг  холбох ажлыг эхлүүлээд байна.

Ингэснээр төлөвлөсөн ажлыг орхигдуулах, хагас жил, жилийн эцсээр ирүүлдэг цаасан хэрэглээг бууруулах, шуудан холбооны зардлыг багасгах олон давуу талууд бий болно.

 

 

ЭХ  СУРВАЛЖ:БОАЖЯ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?