ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ АРИУН ЦЭВРИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2017-07-21  

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилдээ гадаадын 20 мянга, дотоодын 200 мянга орчим аялагч, жуулчид аялдаг бөгөөд нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Тэгвэл уг байгалийн цогцолбор газарт жуулчдад зориулж НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийн санхүүжилтээр БОАЖЯ хамтран ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Усыг 98.6 цэвэршүүлдэг уг ариун цэврийн байгууламж нь өдөрт 3 тонн усыг цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна. Мөн цэвэршүүлсэн усныхаа 40 хувийг саарал ус болгон дахин ашиглах бөгөөд -40 хэмд ажиллах чадвартай аж. НҮБ-ын дээрх байгууллагуудтай 2015 оноос хойш хэрэгжүүлж буй ажлын хүрээнд уг ариун цэврийн байгууламжыг бий болгосон бөгөөд Sunny Service компани уг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Горхи-Тэрэлжид уг байгууламжийг ийн ашиглалтад оруулсан нь цаашид байгалийн цогцолбор газарт стандартад бүрэн нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулах ажлын эхлэл болж байгаа хэмээн албаныхан онцолж байна. Мөн үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын бүс, тэр дундаа байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ч мөн адил цэвэрлэх байгууламж бүхий ариун цэврийн байгууламж бий болгох албан ёсны шаардлага тавьж ажиллахаар боллоо.    

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Dash:Энэ жорлон бол МАНгаруудыг бүтэн жилийн хугацаанд хийсэн хамгийн том бүтээн байгуулалт. 2017-07-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?