“МОНГОЛ-ХЯТАДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-07-24  

БОАЖЯ-наас хөрш орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Цайны зам”брэндийг сурталчлах хүрээнд энэ сарын 22-23-нд “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь Цайны замын олон улсын холбооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил бөгөөд Хятадын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын байгууллага, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий нийт 460 орчим хүн оролцсон юм.

ОХУ, Монгол, БНХАУ гурван улс дамнасан “Цайны зам”аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд 2016 оны 7 дугаар сард БНХАУ-ын Хөх хотноо гурван улсын сайд нарын анхдугаар хуралдаан болж байсан. Тэгвэл дээрх өдөрлөгийн хүрээнд Монгол-Хятадын цайны замын олон улсын аялал жуулчлалын форум өнгөрсөн амралтын  өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Энэ үеэр “Цайны зам” бренд бүтээгдэхүүнийг сурталчилах, хоёр орны аялал жуулчлалыг өргөжүүлэх зэрэг асуудлын хөндсөн. Хуучин цагийн Цайны замыг сэргээж, хэрхэн аялал жуулчлалаар хөгжүүлэхэд хоёр тал саналаа хуваалцаж нэгдсэн шийдэлд хүрэх тухай ярилцав. Эртнээс улбаатай Цайны замын хөгжлийн явцад гурван улсын хамтын ажиллагаа, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой гэж талууд байр сууриа илэрхийлсэн юм.

 Дэлхийд аялал жуулчлалын салбарраа тэргүүлэх Хятад улсын түүхэн туршлагаас хуваалцаж, цайны замын жимийг орчин цагт шилжүүлэх нь гурван орны эдийн засгийн корудорро дамжуулан энэ салбарыг дэлхийд сурталчилах бүрдэнэ гэдгийг онцолж байв.” Цайны зам нь монгол улсын нийслэл хотын  түүхэнд чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Олон өдөр аялаж яваа жинчид Сибирийн тайгийн хамгийн өмнөд хэсэг, их аян замын тэг голд нь байрлах Богд уулын ар, Хатан туулын эрэгт буудалладаг байжээ. Энэ нь өнөөгийн Улаанбаатар өргөжин хөгжихөд санамсаргүй нөлөө үзүүлсэн гэдэг. Энэ удаагийн өдөрлөгийн үеэр ч Хятадын талаас 44 аялалын автомашин бүхий аялагчид ирсэн юм. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?