МӨНГӨНИЙ ХАЙРЦГАА БАЙРЛУУЛАХДАА КАМЕР СУУРИЛУУЛАХАА ОРХИЖЭЭ

2016-03-12  

Нийтийн тээврийг ухаалаг болгож, кондукторыг нь чөлөөлж, мөнгөний хайрцаг тавьсан цагаас л зарлага буурч, орлого нэмэгдэнэ гэсэн нь биеллээ олохгүй уджээ. Жолооч нь буухдаа орлогоо хувьдаа авдаг, мөнгө татаж авах нарийн төмөр багаж үйлдсэн гэж ам дамжин ярьж байсан нь батлагдав. Эрдэм транс-ын автобусны жолооч Б гэгч эр хайрцагнаасаа мөнгөө хувьдаа завшиж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдсан иргэн Б-г Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ. Мөнгөө хэмнээд камер байрлуулаагүй Эрдэм ТрансХХК хэмнэх биш, бүр хулгайлах нөхцлийг бий болгож өгчээ.

 

Э.БАТНАСАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Дээр дооргүй л идэж ууж байна дөөөөө 2016-03-12
Цэрмаа:Иргэдийн амьдрал ямар байгаа ойлгомжтой байгаан биш үү 2016-03-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?