Б.БУЛГАНЫ ЭРХИЙГ ШАЛГАЖ ӨГӨХИЙГ ШААРДЛАА

2016-03-14  

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчлан саатуулаад дөрвөн сар гаруй болж байна. Гэвч өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагынхан албан ёсны тоймтой хариулт өгөөгүй хэвээр байгаа юм. Энэ хэргийн талаар хүний эрхийн байгууллагууд дуугараад эхэллээ. ОУ-ын хүний эрхийн байгууллага “Эмнести интернэйшнл”–ээс Булганы эрх олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахыг МУ-ын ЗГ-аас шаарджээ.

Өмнө нь хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Булгантай уулзсан юм.Тэрээр энэ талаар “Манайд ирсэн гомдлын дагуу үйл ажиллагаа явуулсан. Магадгүй мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент байсныг үгүйсгэхгүй” гэх бүрхэг хариултыг өгсөн байсан. “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг нэрийн цаана түүнийг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлэх замаар хэрэг хүлээлгэх гэж байгаа юм биш биз гэсэн хардалт олон нийтийн дунд байсаар байна.

 

Д.САЯН

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?