“НОГООН ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ЗОРИЛТ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ” БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

2017-08-24  

2014 онд УИХ-аар батлагдсан Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дорноговь аймаг Ногоон хөгжлийн хэтийн зорилтоо дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд БОАЖЯ нь Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл болон НҮБ-ын НЭЗТТ төсөлтэй хамтран Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дорноговь аймгийн “Ногоон хөгжлийн хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичиг” боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг  8-р сарын 24-25-ны өдрүүдэд БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулж байгаа юм.

Тус сургалтад дээрх аймгуудын ЗДТГ, БОАЖГ-ын дарга, мэргэжилтнүүд ажлын хэсгийн гишүүд оролцож байна.

Энэхүү сургалт нь ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан улмаар аймгийн ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад бодитой хувь нэмэр оруулах юм. Эдгээр аймаг нь 2017 онд багтаан “Ногоон хөгжлийн хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ээ боловсруулж, ИТХ-аараа батлуулахаар зорин ажиллаж байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?