RIMES-ТАЙ ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

2017-08-26  

Папуа Шинэ Гвиней Улсын Порт Моресбей  хотноо энэ сарын 23-25-ны өдрүүдэд Ази-Африкийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем /RIMES/-ийн Удирдах зөвлөлийн 9 дүгаар хурал, RIMES-ийн гишүүн орнуудын Cайд нарын 3 дугаар болж, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г. Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Хурлаар Ази-Африкийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн системийн (RIMES) 2016-2020 оны мастер төлөвлөгөөний  хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг багасгах үүднээс хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ус цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээг шийдвэр гаргагчдад хэрхэн шуурхай хүргэх тухай хэлэлцсэн байна. Мөн RIMES-аас гаргаж буй гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээг хэрхэн бүсийн төвүүдээр дамжуулан хүргэх, гишүүн орнууд байгалийн гамшгийг хэрхэн бага хохиролтойгоор даван туулах, Папуа Шинэ Гвиней Улсад RIMES-ийн бүсийн төвийг шинээр нээх зэрэг асуудлыг хөнджээ.

Энэ үеэр Монголын төлөөлөгчдийн тэргүүн Г.Нямдаваа Сайд нарын түвшнийн хуралдаанд үг хэлж БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын мэндчилгээг дэвшүүлэн, Монгол оронд ажиглагдаж буй байгалийн гамшигт үзэгдлүүд, түүнийг хэрхэн хохирол багатайгаар даван гарах, RIMES-ийн үйл ажиллагаанд Монгол улсын оролцох оролцоог нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, RIMES-тай хамтарсан төсөл хэрэгжүүлж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

RIMES нь олон улсын байгууллагын статустай, НҮБ-ын Засгийн газар хоорондын албан ёсны нэг хөтөлбөр болон 102 дугаартайгаар бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар Ази-Африкийн 18 улс нэгдэн орсон бөгөөд 20 гаруй орон ажиглагчаар оролцож байна. RIMES-ийн гол зорилго нь хил дамнасан байгалийн олон төрлийн гамшгийн хор хөнөөлийг багасгах, түүнээс урьдчилан сэрэмжлүүлэх үйлчилгээг үзүүлэх, цунами болон бусад байгалийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Хуралд Ази-Африкийн 42 орны төлөөлөгчид болон Ази–Номхон далайн эдийн засгийн комисс (ESCAP), Дэлхийн цаг уурын байгууллага зэрэг 5 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа юм. RIMES-ийн Сайд нарын хурлаас цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөмж гарган батлав.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?