ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ САНАЛЫГ БУЦААВ

2017-08-28  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Санал буцаах тухай албан бичиг илгээлээ

Уг бичигт  “Таны 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ-1/115 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа.

Тус албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал илэрхийлж, танилцуулга, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх тогтоолын төслийг хавсаргасан байна.

Миний бие Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна.

Таны ирүүлсэн албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх нөхцөл бүрдэхгүй байна.

Иймд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

 

 

Эх сурвалж : President.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?