Орон сууц хаана байршиж байна вэ? гэдгээс хамаарч зээлийн хүү 5 эсвэл 8 байна. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүсэд байгаа орон сууцыг таван хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авч болно. 30 хувийн урьдчилгаа төлбөр дээр өөрчлөлт орно гэдэг хүлээлт буруу. 30 хувийн урьдчилгаа төлбөр гэдэг маань иргэнийг ч, банкийг ч эрсдэлээс хамгаалсан суурь шаардлага, шалгуур үзүүлэлт. Тийм учраас 30 хувийн урьдчилгаа төлбөрт өөрчлөлт орохгүй. Ипотек бол бидний олон жил ярьж, хүссэн тогтолцоо. Монгол банкны хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Баярмаа иргэдийн хүлээж буй ипотекийн асуудлаар ийнхүү тодруулга хийлээ.
Ц.ХИШГЭЭ