“Манай хөршийнх гэртээ их хэмжээний эм хадгалж байна” гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гарагт иржээ. Дуудлагын дагуу шалгахад, 54 настай иргэн У гэдэг эмэгтэй эмийн сан ажиллуулахаар 43 нэр төрлийн эмийг Эм ханган нийлүүлэх төвүүдээс урьдчилж аваад, хадгалж байсан аж. Тэрээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ЭМСЯ-нд өгсөн гэнэ. Дээрх эмнүүд нь Монгол Улсын эмийн бүртгэлд орсон, хадгалалтын горим зөрчсөнөөс үүдэн чанар нь өөрчлөгдсөн, эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагад дээжээс хүргүүлжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгаж байна.
А.САЯН