АЛТНЫ ЧЕНЖИЙГ ДЭЭРЭМДЖЭЭ

2016-03-15  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол” хороололд оршин суудаг алтны ченж 37 настай, иргэн Д өнгөрсөн ням гаригийн шөнө орцныхоо гадаа дээрэмдүүлсэн хэрэг гарчээ. Дээрэмчид ченжийг зодоод цүнхийг нь булаан зугтсан байна. Цүнхэнд нь цамцанд ороож боосон тамхины хайрцагны хэмжээтэй 1.841.66 грамм хоёр ширхэг алтан гулдмай байсан нь анхаарал татаж байгаа юм. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.

 

 

Д.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бадрал:Судласан байж дээ гарууд 2016-03-15
Зочин :Мэддэг л хүмүүс байж таараа шүү дээ олдноо өөрөө л сайн бод 2016-03-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?