МОНГОЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ ХЭРХЭН ХҮРТЭЭМЖТЭЙ, ЗӨВ АШИГЛАХ ТАЛААР ХӨНДЛӨӨ

2017-09-07  

“Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн нээлтийн хурал боллоо. Уг төслийг Ази-Номхон далай, Латин Америк, Африкийн нийт 24 оронд Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (ДДБОС)-ийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ээс хэрэгжүүлж байгаа юм. Монголд уг төслийг НҮБХХ Байгаль орчин аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-тай хамтран албан ёсоор энэ оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Хурлыг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн орлогч хадагтай Даниела Гаспарикова нар  нээж, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган Монгол дахь генетикийн нөөцийн хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл хийсэн. Мөн Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх зарчмууд, төслийн үйл ажиллагааны талаар Ази-Номхон далайн бүсийн зөвлөх Антони Форонда танилцуулсан юм.

Өнөөдөр хүн төрөлхтөний хэрэглэж байгаа бүхий л хүнсний бүтээгдэхүүн, эм, био бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан эсвэл түүнээс санаа авч хийгдсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Монголд генетик нөөцийн судалгаа олон талаар хөгжсөн хэдий ч эдийн засгийн ач холбогдлыг тогтоож, хамгаалж, ашиглалтаас гарах үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах тал дээр дутагдалтай асуудлууд их байгаа талаар хуралд оролцогчдын зүгээс хөндөж байлаа. Энэ талаар  БОАЖЯ-ны  Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Генетик нөөц, түүний ашиглалтаас бий болох өгөөжийг шударга эрх тэгш хүртээх тухай ойлголт, Монголд генетик нөөцийн ашиглалтаас үр ашиг хүртэх боломж” илтгэлдээ дурдсан юм. Тиймээс “Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн гол зорилго нь генетик нөөцийн талаар төрөөс баримталж буй бодлого болон хууль, эрх зүйн орчинг сайжруулах, судалгаа шинжилгээг өргөтгөж, генетик нөөц ашигласнаас гарах мөнгөн болон мөнгөн бус үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах хүний нөөц ба байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэх бөгөөд 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Генетик нөөц ашигласнаас үүдэх үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах тухай Нагояагийн протоколыг Япон улсын Нагояа хотод 2010 онд болсон Биологийн олон янз байдлын конвенцийн Талуудын 10 дугаар бага хурлаар баталсан. Монгол улс 2013 оны 5-р сард уг протоколыг соёрхон баталж, 2014 оны 10 дугаар сард албан ёсны гишүүн болсон. Нагояагийн протоколыг соёрхон баталж, гишүүн орнуудад амжилттай хэрэгжүүлэхэд ДДБОС-аас санхүүгийн тусламж үзүүлэх талаар Талуудын Бага хурлын үеэр хэлэлцэн, Засгийн газар хоорондын хорооны хоёрдох уулзалтаар уг асуудлыг баталгаажуулсны үр дүнд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
55:GENETIK ULS TOR GEJ ARAI CH HELEHGUI 2017-09-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?