ЗАЯАБААТАР МААНЬ БУРХНЫ ОРОНД ОДЛОО

2016-03-15  

Заяабаатар олон газар ажилласан. "Өнөөдөр", "Зууны мэдээ", "Монголын залуучууд", "Ган зам", "Өнөөдрийн Ялалт" сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгч гээд бүх шатны албыг хашиж үзсэн. Нягтлан бодогч ч хийж байсан. Тэр амьдралдаа үзэг цааснаас хэзээ ч салаагүй. Өдөр тутмын ажлын хажуугаар хэдийд нь ч юм амжуулаад бүтээлээ туурвисан байдаг гэж нөхөд нь хэлдэг. "Омог босоо хавт Хасар" романаа гарын үсэг зураад бэлэглэж, эхнэр бид хоёртой анх танилцаж билээ. Түүний романыг эхнэр бид хоёр ээлжлэн, салахгүй уншиж дуусгасан. Гайхалтай байсан. Харахад, замбараагүй, цэгцгүй Заяабаатар маань жинтэй түүхэн роман туурвисан гэхэд үнэмшимгүй. Гэтэл тэр туурвисан байдаг. Хүүхэд шиг зантай хөнгөн ааштай түүнээс ийм жинтэй роман гарна гэж бодоогүй. "Омог босоо хавт Хасар" Монголын түүхэнд романд хүндтэй байр суурь эзэлнэ гэж би санадаг. Энэ роман бол Заяабаатар гэдэг хүний өөртөө ч босгосон хөшөө юм. Түүний "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" дууг аялаж үзээгүй Монгол хүн ховор. Хүний өөдөөс олигтой ч үг хэлж чаддаггүй, дэндүү даруу зантай түүний "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" дуу бол Монголын утга зохиолд Заяабаатар гэж найрагч орж ирснийг тунхаглан зарласан бүтээл гэж хүлээн авдаг. Ийм дуу бүтээх, ийм роман үлдээх хувьтай байж дээ. Тавтай нойрсоорой, анд минь

 

Ц.ЭНХБАТ

П. ТҮМЭНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Сайхан уран бүтээлч хүн байсан шүү. 2016-03-15
Зочин:Яг үнэн хүүхэд шиг. Хүний өөдөөс үг хэлнэ ч гэж үгүй. Хүний сайхан байж билээ 2016-03-15
Зочин:Яг үнэн хүүхэд шиг. Хүний өөдөөс үг хэлнэ ч гэж үгүй. Хүний сайхан байж билээ 2016-03-15
Зочин:Зохиолч хүн нэг л бүтээлээрээ үлддэг гэдэг.түүний нэр мөнхрөх бүтээлтэй. 2016-03-15
Зочин:Яг ид хийдэг дээрээ явчихлаа даа. Бүх юм нь жигдэрч байсан. 2016-03-15
Зочин:Ум мааний бадми хум 2016-03-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?