ОХУ-Д СУРАЛЦАЖ БАЙГАА СОНСОГЧ НАР СПОРТООР ӨРСӨЛДӨВ

2016-03-15  

ОХУ-д суралцаж байгаа манай сонсогч нар "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд хэд, хэдэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тухайлбал, өчигдөр Москва хот болон Санктпетербург хотноо тус улсад Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас суралцаж буй офицеруудын дунд сагсан болон гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна. Москва хотноо зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Ч.Баттөмөр, Батлан хамгаалахын атташе бригадын генерал Г.Энхбаатар, Консулын хэлтсийн дарга Ц.Ганболд, Элчин сайдын I нарийн бичгийн дарга хурандаа П.Буянхүү нар урилгаар оролцов. Мөн оросын хөгжмийн академид суралцаж буй ЦДБЭЧ-ын гоцлол дуучин СТА Ч.Бадрал, гоцлол хөгжимчин СТА Х.Ариунсайхан нар баг тамирчдад амжилт хүсэж ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ.

Нээлтийн ажиллагааны үеэр ОХУ-ын цэргийн их, дээд сургуульд суралцаж байгаа бүрэлдэхүүнээс сурлага сахилга, урлаг спортын амжилтаараа тэргүүлсэн ахлагч М.Төгөлдөр, дэд ахлагч Г.Гантулга, Ц.Хишигсүрэн нарт шагнал гардуулав. 

Тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй явагдсаны үр дүнд "Хил хамгаалах байгууллага"-ын офицеруудын баг тэргүүн байрт шалгарч алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов. Цэргийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх төрөл бүрийн арга хэмжээ төлөвлөгөөний дагуу оросын бусад хотуудад үргэлжлэн явагдах юм байна.

 

Эх сурвалж : Монгол Улсын Батлан хамгаалах яам 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
галбадрах нь бна өөө:үүүүүүүүүүүүүүүүүү 2016-03-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?