ӨГЛӨӨ СЭРЭНГҮҮТЭЭ ХИЙХ 5 ҮЙЛДЭЛ

2016-03-16  

Өглөө сэрэнгүүтээ шууд босох нь тийм ч таатай биш. Амралтын байдалд байсан биеийг сэрүүлгийн дуунаар гэнэт сэрээж, яаран босох нь сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Тиймээс өглөө сэрээд орондоо хийж болох энгийн дадлуудыг өөртөө хэвшүүлээрэй. 

1. Нойрноосоо сэрсэн бол нүдээ нээхээсээ өмнө энэхүү дасгалыг хийгээрэй. Хэрвээ буцаж унтах гээд байгаа бол нүдээ алгуурхан нээсэн дараагаа буцааж аниад хийж болно. Гарынхаа алгыг халтал нь хооронд нь үрээд нүдэн дээрээ дараарай. Ингэхдээ хэд хэд давтаарай.

2. Нойрноосоо хурдан сэргэж чадахгүй байгаа бол гарынхаа алгыг халтал нь мөн хооронд нь үрээд хоёр чихэн дээрээ дарна. Хэд хэдэн удаа давтахад цусны эргэлт сайжирч бие таатай болно.

3. Гарынхаа алгыг дээрхийн адилаар үрээд ходоодоо нар зөв зөөлөн 3-5 удаа илээрэй. Ингээд босоход өтгөн гүйцэд гадагшилж бие хөнгөрдөг сайн талтай.

4. Мөн орноосоо босохоосоо өмнө хөл, гараа хоёр тийш нь сайн сунгаж нуруугаа бүрэн тэнийтэл суниана. Шөнөжин хөдөлгөөнгүй байсан нурууныхаа чилээг гаргаж орноосоо босох нь өдөржин ачаалал авахад бэлтгэж байгаатай адил юм.

5. Хамгийн сүүлд нь орондоо минут орчим тайван хэвтээд өөрийнхөө биеийн эд эрхтнийг толгойныхоо оройноос хөлийн ул хүртлээ мэдэрнэ. Ингэхдээ нүдээ нээлттэй байлгаж амьсгалаа чагнана. Гурван удаа уртаар амьсгаагаа авч гаргасны дараа яаралгүй босоорой. Өглөө бүхэн эдгээр үйлдлийг хийж заншвал өдрийг эрч хүчээр дүүрэн, өөдрөг өнгөрөөхөд тустай. Мөн хөгшрөлт, стрессээс сэргийлэх сайн талтай.

 

 

Х.ЭГШИГЛЭН

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :хэрэгтэй юм ба 2016-03-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?