“МОНГОЛ ЭКОЛОГИ ТӨВ”-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН РОБЕРТ МАКИНТОШИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАЛАА

2017-09-14  

Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхоролын тушаалаар “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн Монголын байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа. Шагналыг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал гардуулсан бөгөөд Монголын тусгай хамгаалалттай газруудын удирдлага, эрх зүйн орчны талаар хөндөж ярилцсан юм. Роберт Макинтош нь 2011 оноос Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын удирдлага, менежментийг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулж байгаа юм. Тэрбээр салбарын яамнаас хөдөлмөрийг нь үнэлсэнд талархаж буйгаа илэрхийлээд, цаашид тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?