ММС ХЯМРАЛЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ АВСАН УУ?

2016-03-16  

ММС компани зээл, санхүүжилтүүдийнхээ нөхцөлд өөрчлөлт оруулж байгаа тухайгаа мэдээллээ. Тухайлбал, олон улсын зах зээлд гаргасан 600 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн нөхцлийг өөрчлөхөөр бонд эзэмшигчидтэйгээ хэлэлцэж эхэлсэн бөгөөд бонд эзэмшигчид нь энэ асуудлаар төлөөллийн хороо байгуулж, мэргэжлийн зөвлөхүүдийг томилон ажиллуулж байгаа аж. Мөн олон улсын хэд хэдэн банк ММС-ийн зээлийн нөхцлүүдийг өөрчлөх, хугацааг хойшлуулах зөвшөөрлийг олгосон байна. Ийнхүү зээл, төлбөрийн нөхцлүүдээ өөрчилснөөр хямралын үед үйл ажиллагаагаа зогсоолгүй явуулах, санхүүгийн байдлаа тогтворжуулах боломжийг томоохон компаниуд өөртөө нээдэг. ММС нь Монголоос олон улсын зах зээлд хувьцаагаа гаргасан анхны компани. Энэ утгаараа санхүү, зээлийн бүх үйл ажиллагаа нь олон улсын хөрөнгийн зах зээлийн зарчмаар явагддаг. 2012 онд тус компани гадаад зах зээлд 8.875 %-ийн хүүтэй, 600 сая ам.долларын бонд гаргаснаас гадна Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, BNP Paribas зэрэг олон улсын томоохон банкуудаас зээл, санхүүжилт авч дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлсэн юм.

 

 

Х.АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?