Барилга хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам“-ыг баталсан. Энэ дагуу түрээсийн үйл ажиллагааг зохицуулах нарийвчилсан журмыг ТОСК батлан гаргажээ. Бүртгэл 3-р сарын 21-нээс 4-р сарын 1-ний өдрийг дуустал явагдана.
Тодруулбал :
21, 22-нд Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд
23, 24-нд Залуу гэр бүл
25-28-нд Хувийн хэвшлийнхэн
29-нд Төрийн албан хаагчид болон гэнэтийн ослын улмаас орон гэргүй болсон иргэд
30-нд Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус тус бүртгүүлэх боломжтой юм байна.
Ц. ХИШГЭЭ