ОБЕГ 28 АВТОМАШИНААР ТЕХНИК ХАНГАМЖАА САЙЖРУУЛЛАА

2016-03-16  

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу ОБЕГ-т аврах болон гал унтраах тусгай ажиллагаатай 16 автомашиныг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өглөө. Эдгээр автомашинууд нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсноороо давуу талтай хэмээн Австрийн "Розенбаур Интернейшнл Аг” компанийн төлөөлөгч онцоллоо. Мөн өнгөрсөн оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүлээн авсан 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашиныг дээрх 16 автомашинтай нийлүүлэн 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харъяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв болон дүүргүүдийн онцгой байдлын хэлтсүүдэд хувиарлан өгсөн юм. Эдгээр техник, тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи өмнөх жилийнхээс 2.3 дахин өсч байгаа юм.

 

Х. АЯЛГУУ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?