МОНГОЛЧУУД ХООЛГҮЙ ХОНОХ ДЭЭРЭЭ ТУЛААД "АЛТ-2" ХӨТӨЛБӨРӨӨР АХИАД УХАХ БОЛСОН УУ ?

2017-09-20  

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх зорилгоор "Алт-2" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Баянхонгор аймгийн Байдрагийн голын сав дагуу нөхөн сэргээлт нэрийн дор алтны уурхай олноор орж байгаль орчин, ан амьтанд ноцтой хор хөнөөл учруулж, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд аюул нүүрлэж эхэлээ.

Алт олборлох нь зөвхөн эрх мэдэлтэй албан тушаалтангуудад л ашиг хонжоотой, ард түмэнд ямар ч үр өгөөжгүй, хамгийн наад зах нь хэдэн малаа адгуулах өвөлжөө бууцгүй, булаг шанд нь ширгэж уух усгүй болж, нүд хальтрам сэндийчиж онгичсон нутагтай хоцорч байгааг нутгийн иргэд халаглан ярьцгааж байна.

Үүнээс гадна ямар ч зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй "Тулга жаргалант" ХХК олборлолт хууль бусаар хийж байгааг нутгийн иргэд мэдээллэсэн ч орон нутгийн удирдлагууд өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй байна. Орон нутгийн удирдлагууд ИНХ-ын хуралдуулсан хэмээн хууль бусаар баримт бүрдүүлэн тогтоол шийдвэр гаргаж зөвшөөрөл олгодог энэ байдал хэрээс хэтэрчээ.

Байдрагийн голын асуудал бол зөвхөн Заг, Жаргалант, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр сумдын асуудал биш. Бууцагаан цаашлаад Баянхонгор, Өмнөговь аймгийн сумдуудад ч хамааралтай. Байдрагийн гол ширгэж үгүй болсноор Монгол орны мөн төв азийн экосистемд өөрчлөлт орж, ямар их хор хөнөөл учруулахыг таамаглах аргагүй юм.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?