ТУВАГИЙН ИРГЭН МОНГОЛ УЛС РУУ 32 000 СУМ ОРУУЛАХ ГЭЖ БАЙЖЭЭ

2016-03-16  

ОХУ-ын БН Тува улсын иргэн Оросоос Монгол Улс руу 32 000 сум оруулахаар завдсан учраас районы шүүх тэнсэн харгалзах ялаар шийтгэлээ хэмээн Холбооны Аюулгүй байдлын бүс нутгийн удирдах газраас мэдээлжээ. Тува иргэний ярьснаар Красноярскт амьдардаг нэгэн түүнд ангийн бууны болоод калибрын 32500 сумыг өгсөн байна. Тэрээр энэ сумаа нууцаар хил давуулаад Монголын нэгэн иргэнд худалдахаар төлөвлөсөн байжээ. Харин түүнийг сум, галт хэрэгслээ тээвэрлэхээр зэхэж байхад нь аюулгүй байдлын ажилтнууд илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Сум галт хэрэгсэл хилээр нууцаар гаргахаар завдсан энэ гэмт хэрэгтэнд нэг жил 4 сарын хорих ял оноосныг тэнсэн харгалзах болгож 10 мянган рублиэр торгожээ.

 

Х. ЭГШИГЛЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?