ГУРВААС ДЭЭШГҮЙ ДАВХАР БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ДҮҮРГЭЭС ОЛГОНО

2016-03-17  

Нийслэлээс төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор төрийн зарим үйлчилгээг дүүрэг,  хороод руу шилжүүлж байна.  Энэ ажлын хүрээнд гурван давхраас дээшгүй өндөртэй, 3600 метр кубээс ихгүй эзэлхүүнтэй барилга барихтай холбоотой бүх зөвшөөрлийг дүүргээс олгодог байхаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дүүргийн Засаг дарга нартай уулзалт хийж энэ талаар ярилцлаа.

Энэ үеэр дүүргүүдэд архитектор, барилгын инженер гэсэн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох комисс байгуулж, барилга барих зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?