ИПОТЕКИЙН 5 ХУВИЙН ЗЭЭЛ АЖИЛ ХЭРЭГ БОЛЖ ЭХЭЛЖЭЭ

2016-03-17  

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдэд ипотекийн 5 хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Энэ шийдвэрийн дагуу иргэдэд уг зээлийг олгож эхлээд байгаа бөгөөд 3 сарын 15-ний өдрийн байдлаар буюу нэг өдрийн дотор 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Арилжааны банкууд дээрх байршилд баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 3.085 зээлдэгчийн 125.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлээд байна. Шинээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 15-ний өдрийн байдлаар 8 хувийн орон сууцны ипотекийн зээлээр 698 иргэнд 43.1 тэрбум төгрөгийн зээл олгохоор болжээ.

 

 

 Х.АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?