21 АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН НОМЫН ДУУ СОНСОЖ БАЙНА

2017-09-27  

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2015 оноос “Тогтвортой  хөгжлийн боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл уг төслийн хүрээнд салбарын албан хаагчдыг мэргэшүүлэх 2 дахь шатны сургалтыг 2017 оны 9-р сарын 09-нөөс 10-р сарын 11-н хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн 21 аймгаар бүсчлэн зохион байгуулж эхлээд байна.

Сургалтад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын удирдлагын захиргаа, Ус, цаг уур орчны шинжилгээний газрын гээд нийт 735 албан хаагчид хамрагдаж байгаа юм.  Дашрамд дурдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдыг Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг өмнө нь 2016 онд хийж байсан бөгөөд 742 албан хаагчдад амжилттай зохион байгуулсан.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ҮР ДҮНТЭЙ СУРГАЛТ БАЙГААСАЙ.ОРОН НУТГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ. 2017-09-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?