М.ЭНХСАЙХАНЫГ ТЕГ-Т ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

2016-03-18  

"Жудагт Монгол" холбооноос мэдээлэл хийж, Монгол Улсын Сайд М.Энхсайханыг Тагнуулын Ерөнхий Газарт хандан шалгуулах болсноо мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар Монгол Улсын Сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах Консорциумтай хийхээр төлөвлөж байсан "Хамтын ажиллагааны гэрээ", "Хөрөнгө оруулалтын гэрээ" болон "Ухаахудаг- Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессийн гэрээг бэлтгэхдээ Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ, ЗГ-ын тогтоолуудыг зөрчсөн аж. Тиймээс түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эх орноосоо урвах, хорлон саатуулах, төрийн нууцыг задруулах, албан тушаалын байдлаа хэтрүүлэх, урвуулан ашиглах зэрэг олон гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа учраас ТЕГ-т ханджээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?